by

ОТ: ДОТООДОД ЗАРЦУУЛСАН НИЙТ МӨНГӨН ДҮН 10.2 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРСЭН 2015-10-30

2015-10-28 “Оюу Толгой” компанийн дотоодод зарцуулсан нийт мөнгөн дүн 5.13 тэрбум доллар буюу 10.2 их наяд төгрөгт хүрсэн гэж тус компаниас мэдээллээ. Өөрөөр хэлбэл он гарсаар нийт хагас тэрбум долларыг дотоодод зарцуулсан байна. Тооцоог хийхдээ Монгол банкны 9 дүгээр сарын албан ханш болох нэг долларыг 1993.8 төгрөгөөр тооцжээ. Компанийн зарцуулалтад "Монгол Улсын төсөвт байгууллагуудад төлж буй татвар, хураамж, ажилчдын цалин, Монголын компаниудтай худалдан авалт хийсэн дүн зэрэг багтаж байна" гэж тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй онцолсон байна. Зарцуулалтыг задлаад харвал энэ оны эхний 3 улирлын дүнгээр үндэсний ханган нийлүүлэгчдээс 209 сая долларын худалдан авалт хийсэн бол 192 сая долларыг татварт төлжээ. Өнгөрсөн улирлын хувьд ил уурхайн олборлолтын хэмжээ ордыг ашиглаж эхэлснээс хойших дээд хэмжээндээ хүрээд байгааг “Turquoise Hill Resources” компаниас мэдээлсэн юм. Одоогоор “Оюу Толгой”-ийн далд уурхайд шаардлагатай 4.2 тэрбум долларын зээлийн санхүүжилтийг татахаар хөрөнгө оруулагч тал ажиллаж байна. “Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-ийн даргын мэдээлснээр 11 дүгээр сарын сүүл болон 12 дугаар сарын эхээр олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай гэрээ байгуулах хүлээлттэй байгаа юм. www.bloombergtv.mn