by

ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДОНСЛОВ 2016-01-08

2016-01-05
Шинэ оны ажлын эхний өдөр дэлхийн хөрөнгийн зах зээл огцом уналаа. Хятадын Shanghai Composite индекс таван хувиар унаж, арилжааг хоёр ч удаа зогсоосон байна. Үнийн хэлбэлзэл их байгаа үед арилжааг автоматаар зогсоох шинэ журмыг Хятадад өнгөрсөн намраас мөрдөж эхэлсэн юм. Арилжааг хаах агшинд Shanghai Composite индекс 6,9 хувь унан 3296,66 пунктын төвшинд очсон байжээ. Шэньчэнийн хөрөнгийн биржийн уналт Шанхайгаас ч их байв. Shenzhen Composite индекс 8,2 унажээ. АНУ-ын хөрөнгийн зах зээл өчигдөр сүүлийн 80-аад тохиолдоогүй хувиар уналаа. Dow Jones Industrial Average индекс 2016 оны эхний өдрийн арилжаа нээгдэнгүүт 2,5 унасан байна. АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналт нь Хятадын уналтаас улбаатай байлаа. Европ ч энэ давалгаанд өртлөө. Их Британийн FTSE 100 индекс 2,4 хувиар унасан нь сүүлийн 16 жилд тэмдэглэгдээгүй үзүүлэлт юм. Хятадын уналттай харьцуулахад Dow Jones индексийн 2,5 хувь нь сүртэй харагдахгүй байгаа ч гэсэн шинэ оныг ингэж угтаж байсан тохиолдол маш ховор ажээ.
www.news.mn