by

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 9.8 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС 1.2 ХУВИАР БУУРЧЭЭ 2015-12-17

2015-12-18
2015 он гарсаар мөнгөний нийлүүлэлт саарах хандлага үргэлжилж байна. Мөнгөний нийлүүлэлт 11 дүгээр сарын эцэст 9.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 0.9 хувиар, жилийн өмнөхөөс 1.2 хувь буюу 119 тэрбум төгрөгөөр буурсан талаар Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. Ийнхүү өмнөх саруудад үзүүлж байсан жилийн өсөлтөө алдсан байна. Харин гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2015 оны 11 дүгээр сарын эцэст 710.5 тэрбум төгрөг болжээ. Мөнгөний нийлүүлэлтийн 52.9 хувийг төгрөгийн хадгаламж, 20.7 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлсэн байна. Мөн 10.3 хувийг гадаад валютын харилцах, 11.5 хувийг төгрөгийн харилцах дансны үлдэгдэл бүрдүүлжээ. Хадгаламжийн нийт үлдэгдэл 7 их наяд 234.3 тэрбум төгрөгт хүрч,өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 5.5 хувиар нэмэгдсэн байна. Иргэд гадаад валютаар мөнгөө байршуулах хандлага хэвээр буюу валютын хадгаламжийн үлдэгдэл II улиралтай харьцуулахад 0.9 хувиар нэмэгдсэн бол төгрөгийн хадгаламж 2015 оны эхний хагас жилээс 1.8 хувиар буурсан байна. Зээлийн өрийн үлдэгдлийг харвал эхний 11 сарын байдлаар өмнөх онтой харьцуулахад 6 хувиар буурч, хурд нь саарсан байна.
www.bloombergtv.mn