by

“МОНГОЛ ШУУДАН” ХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ЯВАГДАЖ БАЙНА 2016-01-08

2015-12-30
Төрийн Өмчийн Хорооны 2015 оны 594 тоот тогтоолын дагуу "Монгол Шуудан" ТӨХК-ийн нийт хувьцааны тоог 99,586,363 ширхэг байхаар тогтож нийт хувьцааны 34%-ийг олон нийтэд нээлттэй санал болгон арилжихаар болсон бөгөөд тус үнэт цаасны худалдан авах захиалга явагдаж байна. Нийт 33,859363 ширхэг хувьцааг зах зээл дээр нэмж гаргаж байгаа бөгөөд 1 ширхэг бүрийн үнэ 185 төгрөг байхаар тогтоосон байна. Хэрэв хувьцааг бүгдийг амжилттай арилжааж чадвал 6,26 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх ба энэхүү мөнгийг авто замын логистикийн үйлчилгээний төсөлд зарцуулахаар төлөвлөсөн байгаа аж. Мөн тус үнэт цаасны андеррайтераар "Гаүли ҮЦК" ХХК ажиллаж байгаа ба уг үнэт цааснаас худалдан авахыг хүсвэл та өөрийн харилцагч үнэт цаасны компанид 1 сарын 6-ны дотор хандаж, захиалга өгөх боломжтой юм.
www.mse.mn