by

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ВАЛЮТЫН ФЬЮЧЕРС, ОПЦИОН ГЭРЭЭ АРИЛЖААЛАГДАНА. /2014-08-07/ 2014-08-13

Монголын хөрөнгийн биржээс “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд валютын фьючерс, опцион гэрээг Хөрөнгийн биржээр арилжаалах журмыг боловсруулж эхэллээ. Үүсмэл санхүүгийн хэрэгслийг дотоодын зах зээлд нэвтрүүлснээр иргэд, аж ахуйн нэгж, компани болон хөрөнгө оруулагчид санхүүгийн эрсдэлээ зохистой удирдах боломжтой болох юм. Валютын фьючерс, опцион гэрээг арилжих тухай журмыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо тогтоох юм. Монголын хөрөнгийн биржийн зүгээс дээрх шинэ тогтолцоог 2014 оны 10 дугаар сарын 1-нээс нэвтрүүлж эхлэхээр төлөвлөж байна. Эх сурвалж: www.mse.mn