by

МОНГОЛБАНК НЭГ ДОЛОО ХОНОГТОЙ ТБҮЦ-ЫГ АРИЛЖААЛЛАА 2016-01-08

2016-01-05
Монголбанк нэг долоо хоногтой 628 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 13.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2016 оны нэгдүгээр сарын 04-ний байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1076.3 тэрбум төгрөг болно. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны долдугаар сард анх нэвтрүүлж долоо хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхлыг ихэд татсан юм. Учир нь, энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
www.news.mn