by

МИНИ КРЕДИТ ХХК-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО 2018-07-03

Пресс РилизУлаанбаатар хот

Ард Секюритиз ҮЦК нь андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд “Мини Кредит” ХХК-тай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Гэрээний дагуу Ард Секюритиз ҮЦК нь бизнесийн төлөвлөгөө, компанийн засаглалын хүрээнд “Мини Кредит” ХХК-д зөвлөгөө өгч ажиллах ба хамтран зах зээлийн судалгаа хийх, хаалттай хүрээнд өрийн бичиг гаргах боломжийг эрэлхийлэхээр төлөвлөөд байна.

“Мини Кредит” ХХК нь монголын санхүүгийн салбарт төрөлжсөн зээлийн үйлчилгээ үзүүлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор 2017 оны 3 дугаар сараас эхлэн зээлийн төвүүдээрээ дамжуулж төрөлжсөн зээлийн үйлчилгээг үзүүлж байна. Цаашид худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан төрөлжсөн зээлийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологид суурилсан барьцаагүй зээлийг олгох хэлбэрээр үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, өндөр хурдаар өсөн дэвжих, зах зээлд эзлэх байр суурийг бэхжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Өрийн бичиг нь санхүүжилт авч байгаа болон хөрөнгө оруулах сонирхолтой этгээдийг банкны зуучлалгүйгээр шууд холбож, өрийн бичиг худалдан авагчид өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх, өрийн бичиг гаргагчид өртөг багатай санхүүжилт татах боломжийг олгодгоороо онцлогтой санхүүгийн бүтээгдэхүүн юм.

Андеррайтераар ажиллаж буй Ард Секюритиз нь Ард Холдингсийн охин компани бөгөөд 1997 оноос хойш брокер, дилер, андеррайтер, санхүүгийн зөвлөгөө өгөх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа ба хөрөнгийн зах зээлийн идэвхитэй оролцогч байгууллагын нэг юм.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг 8, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707-8080, 77078181, 77078282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com


Хүчтэй.Хамтдаа