by

ИХ БРИТАНИ ЕВРОПЫН ХОЛБООНООС ГАРАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ 2017-09-13


Их Британи Европын Холбооноос гарах тухай хуулийн төсөл Парламентын анхны хэлэлцүүлгээр 326:290 саналаар дэмжигдлээ. Ингэснээр Их Британи Европын Холбооноос гарч Европын Холбооны хуулийг нэмэлт өөрчлөлт болгон хуульдаа оруулах юм. Тухайлбал, 1972 онд Европын Хамтын Нийгэмлэгт Их Британийн нэгдэж орсон хуулийг шилжүүлэхээс гадна одоо Европын Холбоонд мөрдөгдөж байгаа бүх хууль тогтоомжийг Их Британийн хуульд нэмж оруулах юм. Энэхүү үйл явдлыг тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй “Британчуудын төлөөх түүхэн алхам болсон” тухай онцолжээ.
http://www.bloombergtv.mn