by

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ НӨХЦӨЛ БҮРДЖЭЭ 2016-01-08

2016-01-05
УИХ-ын дарга З.Энхболд оны өмнө “Буянт-Ухаа 2” хорооллын нээлтэд оролцохдоо орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг одоогийнхоос ч багасгах боломжтойг мэдэгдсэн. Найман хувийн зээл үргэлжлэхээс гадна хүү нь буурах нь тодорхой болжээ. Харин хүү нь хэд рүү уруудах вэ гэдэг нь зээл олгогдох эсэхээс ч илүүтэй анхаарал татаж байгаа юм. УИХ-ын дарга “Зээлийн хүү бууруулах боломж сүүлийн 25 жилд анх удаа бүрдлээ” гэж. Тэрбээр “...Яагаад бид зээлийн хүүг бууруулж чадахгүй 25 жил явсан бэ гэхээр инфляци гэдэг зүйл үргэлж хоёр оронтой тоонд байсан. Энэ жил анх удаа 3.5, гурван хувь руу орж байна. Тэгэхээр бид Монголбанкны бодлогын хүүг хоёр оронтой биш, нэг оронтой тоо руу оруулж болж байна. Монголбанкны бодлогын хүү буурна гэхээр хадгаламжийн хүү буурна. Зээлийн хүү буурахын нөгөө талд үргэлж хадгаламжийн хүүгийн бууралт явна. Орон сууцны зээл хүсэгчид одоогийнхоос ч өснө гэсэн таамгыг банкныхан тавьж байна. Зээлийн хүү уруудах тутам сард төлөх мөнгөний хэмжээ нь багасна. 70 сая төгрөгийг 20 жилийн хугацаатай найман хувийн хүүтэй зээлэхэд сард 550 орчим мянган төгрөг төлнө. Энэ хүү буурч зургаан хувь болоход сард төлөх мөнгө нь 30-40 мянгаар буураад эхэлнэ. Тэр хэрээр зээлийн шалгуур, босго нам болно гэсэн үг. Энэ нь иргэдэд таатай нөхцлийг бүрдүүлж байгаа хэрэг.
www.news.mn