by

Ил тодын хуулийн хүрээнд 861 тэрбум төгрөгийн эд хөрөнгө ил болоод байна 2015-12-17

2015-12-10
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд ганцхан татвар, гааль гэхгүйгээр нэлээд хэдэн байгууллагад шууд хандаж, нуун дарагдуулсан эд хөрөнгөө ил болгох боломжтой болсон. Энэ хуулийн идэвхжилтийн хугацаа аравдугаар сарын 1-нээс эхэлсэн. Хэдий хууль наймдугаар сард батлагдсан ч хууль хэрэгжүүлэх журам, тайлан балансыг цахимаар авах техникийн бэлтгэлийг хангахад багагүй хугацаа орсон. Аравдугаар сарын 1-нээс хувь хүн, хуулийн этгээд идэвхтэй хандаж нуун дарагдуулсан эд хөрөнгө ил болгож, тайлангаа өгч байна. Энэхүү хуулийн хүрээнд хувь хүн аж ахуйн нэгжийг зургаан төрлийн татвараас чөлөөлөхөөр заасан. Энэ дагуу өнгөрсөн хугацаанд 861 тэрбум төгрөгийн хөрөнгө орлогын үнэлгээтэй 846 ширхэг тайлан хүлээн аваад байна. Ойролцоогоор 129 тэрбум төгрөгийг татвараас бүрэн чөлөөлсөн байна. Нийгмийн даатгалын газрын ирүүлсэн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр нийтдээ 48 аж ахуйг нэгж байгууллага нийгмийн даатгалын нөхөн тайлан гаргаж, үүнээс нь 13 аж ахуйн нэгж шинээр бүртгүүлж, 10.8 сая төгрөгийн шимтгэлийн нөхөн тайланг гаргаж өгсөн байна. Нийгмийн даатгалын хувьд нэг онцлог бий. Хувь хүн, хуулийн этгээд татвараас болж эд хөрөнгөө нуун дарагдуулсан бол тайлан өгөөд бүрэн чөлөөлөгдөх боломжтой. Харин нийгмийн даатгалын хувьд тухайн хуулийн этгээд буюу ажилчин нийгмийн даатгалд хамрагдаж тэтгэвэр авах эрх үүсч байгаа учраас шимтгэлийг заавал нөхөн төлүүлэх процесс явагдаж байгаа.
www.mta.mn