by

ЖОУ ШИАОЧУАНЬ: БНХАУ САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭ УЛАМ НЭЭЛТТЭЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ 2017-10-10


БНХАУ-ын Төв банкны тэргүүн Жоу Шиаочуань "Санхүүгийн зах зээлээ улам нээлттэй болгох хэрэгтэй" гэж дахин уриаллаа. Тэрбээр санхүүгийн "Caijing" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "БНХАУ-ын эдийн засгийг улам нээлттэй болгоход шаардлагатай гурван хүчин зүйл"-ийг нэрлэжээ. Үүнд, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, юанийн ханшийг зохих түвшинд тогтвортой хадгалах замаар зах зээлд суурилсан гадаад валютын ханшийн механизмыг хөгжүүлэх, мөн юанийн урсгалыг дэмжих зорилгоор хөрөнгийн хяналтаа султгах зэрэг арга хэмжээ багтжээ. БНХАУ нь юанийг олон улсын гол валют болгохыг эрмэлзэж байгаа ч дэлхийн хоёрдогч том эдийн засагтай тус улс валютын зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтдаа хязгаарлалт тавьсан хэвээр байгааг шинжээчид онцолж байна.
http://www.bloombergtv.mn