by

ЕВРОПЫН ХОЛБОО “ESSILOR”-ИЙН ХЭЛЦЛИЙГ ШАЛГАНА 2017-09-13


Европын Холбооны Шударга өрсөлдөөний хороо нүдний шил үйлдвэрлэгч “Essilor” болон “Luxottica” компаниудтай энэ долоо хоногт уулзах товтой байна. Учир нь компаниудын зах зээлийн хувь хэмжээнээс хамаараад өрсөлдөөн хязгаарлагдаж магадгүй гэж албаныхан үзэж байгаа юм. Компаниудын нэгдэх хэлцлийг хамгийн эхэнд Шинэ Зеландын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт зөвшөөрчээ. Тус улсын эрх баригчид хэлцэл өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзсэн байна. “Essilor” компани “Ray-ban” брэндийг үйлдвэрлэгч “Luxottica”-ийг 22.8 тэрбум евро буюу 24 тэрбум ам.доллараар худалдаж авахаар нэгдүгээр сард тохиролцож байжээ.
http://www.bloombergtv.mn