by

ДОЛЛАРЫН ЭСРЭГ ЮАНИЙН ХАНШ СУЛРАВ 2016-01-08

2016-01-04
Хятадын Ардын банк (Төв банк) үндэсний валют жэньминьбигийн  (юанийн албан ёсны нэр) доллартай харьцуулсан ханшийг 6,5032 юань болтол буулгалаа. Энэ нь 2011 оны тавдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт болов. Хятадын Төв банк өнгөрсөн оны наймдугаар сараас хойш зах зээлийн хүчин зүйлийн нөлөөний чадварыг үнэлэн “тооцооны аргачлалыг хялбаршуулах” шийдвэр гаргаснаа зарласны дараа юанийн ханш сулрах болсон билээ. Тухайн ирсэн Хятадын валют доллартай харьцуулахад 6,4 юань хүртэл  унажээ. Өнгөрсөн сард юань арван өдөр дараалан суларч байлаа. Мөн түүнчлэн манай улсад долларын ханш буухгүй байна.  Өнгөрсөн оны сүүлээр 2002 төгрөгт хүрсэн долларын ханш шинэ он гараад буух болов уу гэсэн хүлээлт байсан боловч өнгөрсөн амралтын өдрүүдэд ам.долларын ханшид өөрчлөлт орсонгүй. Энэ оны улсын төсөвт долларын ханшийг 2030 төгрөгөөр тооцож суулгасан билээ. Өнгөрсөн оны сүүлээр  үзэглэсэн Оюутолгойн далд уурхайн санхүүжилт орж ирвэл долларын ханш буурна гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгч байгаа юм.
www.news.mn