by

ДААТГАЛЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЗААВАР ШИНЭЧЛЭГДЛЭЭ 2015-11-20

2015-11-10 Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын компанид мөрдөгдөх “Нягтлан бодох бүртгэлийн заавар”-ыг нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэлээ. Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 306/307 тоот хамтарсан тушаалаар батлагдсан уг заавар нь даатгалын нягтлан бодох бүртгэлийн заавар, дансны жагсаалт, санхүүгийн тайлангийн маягт, тодруулга болон түүнийг бэлтгэх аргачлал гэсэн 4 бүлгээс бүрдэх бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн мөрдөгдөх ажээ. Уг заавар нь даатгалын компаниуд олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэлээ хөтөлж, тайлангаа гаргах, даатгагчийн үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэхэд томоохон өөрчлөлт авчирах боломжийг бүрдүүлж байгаа юм. www.frc.mn