by

“ГУТАЛ” ХУВЬЦААТ КОМПАНИ 690.5 САЯ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ /2014-07-29/ 2014-08-04

“Гутал” хувьцаат компани II улиралд 690.5 орчим сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэдгээ тайлагналаа. Тодруулбал тайланд хугацаанд тус компанийн цэвэр ашиг жилийн өмнөхөөс дөрөв дахин, I улирлаас 140 сая төгрөгөөр өсчээ. Санхүүгийн тайланд тусгаснаар “Гутал” хувьцаат компани нэгж хувьцаанаас 426.6 орчим төгрөгийн өгөөж хүртсэн байна. II улирлын эцэст тус компанийн нийт хөрөнгө таван тэрбум 457 сая төгрөг, өр төлбөрийн хэмжээ 323.3 сая төгрөгөөр хэмжигдэж байгаа ажээ. Эх сурвалж: http://bloombergtv.mn