by

“ГОВЬ”-ИЙН ХУВЬЦАА ӨСЛӨӨ 2014-12-18

2014-12-10 Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Говь" хувьцаат компанийн хувьцаа өнгөрсөн оны мөн үеэс 45 хувиас давж өслөө. 2014 онд тус компани нэхмэлийн шинэ технологи нэвтрүүлж жилд 300 мянган метр нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна. Хувьчлагдаад 6 жил болж байгаа тус компани энэ хугацаанд нийт 26.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл хийжээ. 2014 онд сүлжих үйлдвэрүүддээ оёдолгүй сүлждэг “Whole Garment" машиныг суурилуулснаар жилд үйлдвэрлэх сүлжмэл бүтээгдэхүүнийхээ хүчин чадлыг 100 мянган ширхэгээр нэмэгдүүлсэн байна. Мөн принт буюу ноолуур дээр хэвлэх Япон, АНУ-ын технологийг суурилуулснаар бүтээмжийг 2 дахин нэмжээ. http://bloombergtv.mn/