by

“ГЕРМЕС ЦЕНТР” III УЛИРАЛД 1,123.5 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАЖЭЭ 2015-11-05

2015-11-3 Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Гермес центр” хувьцаат компани энэ оны III улиралд 1,123.5 сая төгрөгийн орлого олсон байна. Тус компанийн орлогын гол эх үүсвэр нь түрээс ажээ. Тухайлбал Улаанбаатар дахь худалдааны төв нь 300 гаруй түрээслэгчтэй бол Эрдэнэт дэх төв нь 50 гаруй аж ахуйн нэгжтэй хамтарч ажилладаг байна. Түрээсийн ажиллагаатай холбоотой зардлыг хасч тооцсоноор III улирлын эцэст 617.1 сая төгрөгийн цэвэр ашиг олжээ. Ингэснээр улсад 61.7 сая төгрөгийн татвар төлж, цэвэр ашгийн дүн нь 555.4 сая төгрөг болсон байна. Ийнхүү хагас тэрбум гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллахад түрээсийн төлбөрийг тогтвортой байлгаж ирсэн нь нөлөөлжээ. Мөн түрээсийн талбайг нэмэгдүүлсэн гэдгийг тус компаниас онцолж байна. www.bloombergtv.mn