by

ГАДААД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 6.6 ТЭРБУМ ДОЛЛАР БОЛЖ, 21.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2015-10-30

2015-10-26 Гаалийн Ерөнхий газрын мэдээлснээр энэ сарын 15-ны байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 6.6 тэрбум доллар болж, 21.6 хувиар буурсан байна. Гадаад худалдааны эргэлт буурахад импорт жилийн өмнөхөөс 1.2 тэрбум доллар буюу 30.1 хувиар, экспорт хагас тэрбум доллар буюу 13 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Тодруулбал энэ сарын 15-ны байдлаар 3.6 тэрбум долларын бүтээгдэхүүн экспортолж, 2.9 тэрбум долларын бараа, бүтээгдэхүүн импортоор худалдаж авсан байна. Гадаад худалдааны тэнцэл энэ сарын 15-ны байдлаар 681.2 сая долларын ашигтай гарчээ. Харин 10 дугаар сарын эхний 2 долоо хоногийн үзүүлэлтээс харахад гадаад худалдаанаас 2.9 сая долларын алдагдал хүлээсэн байна. www.bloombergtv.mn