by

ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ 131.4 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЧЭЭ 2014-11-12

2014-11-10 Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний 10 сард 1.9 тэрбум долларын алдагдалтай гарч байсан бол 2014 оны эхний 10 сард 131.4 сая долларын ашигтай гарсан байна. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарахад экспортын хэмжээ оны мөн үеэс 32.3 хувиар өсч, импортын хэмжээ 16.2 хувиар буурсан нь гол нөлөө үзүүлжээ. Тодруулбал тайлант хугацаанд Монгол Улс нэг сая 95.1 мянган тонн зэсийн баяжмал, 5.7 сая баррель газрын тос, 14.8 сая тонн нүүрс, 7.9 тонн алт экспортолсон нь жилийн өмнөхөөс өссөн дүн болж байна. Харин төмрийн хүдрийн экспорт буурч 4.9 сая тонн болсон бол цайрын хүдэр, баяжмалын экспортын хэмжээ мөн буурчээ. ҮСХ-ны мэдээлснээр оны эхний 10 сарын байдлаар нийт экспортын 82.1 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлсэн байна. Харин импортын 18.9 хувийг машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, зурагт тэдгээрийн эд анги, сэлбэг бүрдүүлжээ. www.nso.mn, www.bloombergtv.mn