by

“БЭРЭН МАЙНИНГ” 488.5 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАЖЭЭ. /2014-08-06/ 2014-08-13

“Бэрэн Майнинг” компанийн орлого 2013 оны бүтэн жилийн орлогоо давснаар алдагдал нь буурчээ. Өөрөөр хэлбэл энэ оны эхний хагас жилд “Бэрэн Майнинг” компани 2013 оны нийт орлогоосоо 13 хувиар өндөр буюу 488.5 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Ингэснээр тус компанийн алдагдал 167.4 сая төгрөг болж буурчээ. Жилд нойтон аргаар 250 мянган тонн төмрийн баяжмал гаргах хүчин чадал бүхий үйлдвэртэй тус компани нэмэлт хөрөнгө оруулалт татаж үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна. Мөн 130.6 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээлээс босгосноор жилд 500 мянган тонн баяжмал, 300 мянган тонн ангижруулсан төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэр барихаар төлөвлөөд байгаа юм. Эх сурвалж: http://bloombergtv.mn