by

БНХАУ ӨРСӨЛДӨӨНИЙ ХУУЛИА ШИНЭЧИЛНЭ 2017-09-18


БНХАУ-ын Засгийн газар нэгдэн, нийлэх хэлцлийн дүрэм журмыг зөрчсөн компаниудад хатуу шийтгэл ногдуулахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Зөрчилд тавих торгуулийн хэмжээг жилийн орлогынх нь 1-10 хувьтай тэнцүүлэн нэмж магадгүй байна. Олон улсад дотоодын бизнесийн цар хүрээ тэлж байгаа учраас БНХАУ-ын Засгийн газар 10 жилийн настай шударга өрсөлдөөний хуулиа шинэчилж эхэлжээ. Шударга өрсөлдөөний хороо шинэчлэлийг тэргүүлэн ажиллаж байгаа бөгөөд эцсийн байдлаар тус улсын Ардын Төлөөлөгчдийн их хурал батлах юм байна.
http://www.bloombergtv.mn