by

БНХАУ-ЫН ХУДАЛДААНЫ АШИГ 42 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ 2017-09-12


БНХАУ-ын хилийн чанад дахь бараа, бүтээгдэхүүний эрэлт тогтворжсоны улмаас тус улсын экспортын өсөлт удааширлаа. Тус улсын экспорт наймдугаар сард жилийн дүнгээр 5.5 хувиар өссөн байна. Харин импорт нь 13.3 хувиар өссөнөөр БНХАУ-ын худалдааны ашиг 42 тэрбум ам.долларт хүрчээ. Геополитикийн эрсдэл БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүний эрэлт, зарим хөгжингүй эдийн засгийн голлох үзүүлэлт, цаашлаад олон улсын эдийн засгийн өсөлтийн төлөвт сөрөг нөлөө үзүүлж эхэлжээ. "БНХАУ-ын импортын үзүүлэлт өсөлтөө хадгалсан нь дотоодын эрэлт сэргэсэн мөн юанийн ханш чангарсантай холбоотой аж.
http://www.bloombergtv.mn