by

БЛҮҮМБЭРГ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА. /2014-08-04/ 2014-08-13

УИХ-ын 2013 оны 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Хөрөнгийн биржид үүрэг өгсөн. Энэхүү үүрэг даалгаварт Засгийн газрын үнэт цаасны арилжааг Хөрөнгийн биржээр дамжуулахад зах зээлд оролцогч байгууллагууд бэлтгэгдсэн эсэх, програм хангамж, клиринг, төлбөр тооцоо, тайлан бүртгэлийг холбогдох хууль, журмын дагуу гүйцэтгэх боломжтой эсэхэд судалгаа хийж ойрын хугацаанд эргэн танилцуулахыг даалгасан байна. Тус ажлын хүрээнд “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Блүүмберг компанийн Азийн санхүүгийн зах зээл хариуцсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тус уулзалтаар Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг "Блүүмберг Терминал" электрон арилжааны системийг ашиглах талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Эх сурвалж: www.mse.mn