2015-12-16
Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яам, Газрын тосны газар, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран ажилласны дүнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт шатахууны үнэ төвийн бүстэй ойролцоо төвшинд хүрсэн юм. Ийнхүү шатахууны үнэ буурахад голлон нөлөөлсөн хүчин зүйлс бий. Тухайлбал, онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсээр ялгавартай тогтоохоор болсон. Мөн шатахуун импортлогчидтой хийсэн хэлэлцээ амжилттай болсны үр дүн хэмээн албаныхан онцолж байна.
Дорнод аймгийн иргэн Д.Цэрэндэжид оросоос бараа импортлон наймаа эрхэлдэг байна. Тэрбээр өнгөрсөн Баасан гарагт наймаандаа явах байснаа шатахууны үнэ буурах сургаар Ням гарагийг хүлээснээ бидэнд ярьж байв энэ мэтчилэн хот, хөдөө, хаа нэг тийшээ ажил амжуулахаар зэхэж байсан хүмүүс үнийн бууралтыг хүлээсэн бололтой. Гэхдээ хүлээлт талаар болсонгүй.
www.ikon.mn
Ардын цахим мэдээ
- 202404/15 Залруулга хийх тухай
- 202404/11 Ард Санхүүгийн Нэгдэл, BlueMon групптэй хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/10 Ард Санхүүгийн Нэгдэл, Stemcell компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/05 Ард Санхүүгийн Нэгдэл, TechnoZone компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/05 Ард Санхүүгийн Нэгдэл, Glamour компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/05 Ард Санхүүгийн Нэгдэл, Premier Tailor, Сарториа компаниудтай хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/04 Крипто Үндэстэн ХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Отгонбаярын Мөнх-Оргил томилогдлоо