by

БАНКУУДЫН ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ /2014-08-01/ 2014-08-04

Монголбанкнаас банкуудын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд гурван чиглэлээр өөрчлөлт оруулсан байна. Хамгийн гол нь банкуудын зээлийн ангилалд хөнгөлөлт үзүүлэхээр болсноо Төв банк мэдээллээ. - Үндсэн зээлийн хугацааг нэг удаа сунгасан тохиолдолд чанаргүй зээлийн ангилалд шилжүүлдэг байсныг болиулсан байна. Мөн эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлаас шалтгаалж зээлийн төлбөрийн нөхцөлд өөрчлөлт гарсан тохиолдолд чанаргүй зээлийн ангилалд багтааж байсныг хөнгөрүүлжээ.  - Ипотекийн зээлийн өсөлтийг саармагжуулахгүй байх үүднээс зарим өөрчлөлтийг оруулсан байна. Үүнд, валютаар олгож байгаа ипотекийн зээлийн эрсдэлийг 50 хувь гэж үнэлдэг байсныг 100 хувь болгон нэмэгдүүлж, төгрөгөөр олгох зээлийн эрсдэлийг 100 хувиас 50 хувь болгон бууруулсан байгаа юм. Ингэснээр валютын зээлийн эрэлт буурч, хэт долларжих үзэгдлийг саармагжуулах давуу талтай гэж Төв банк үзэж байна. 2014 оны зургадугаар сарын эцсийн дүнгээр орон сууцны зах зээлд нийт 2.4 их наяд төгрөгийн зээл олгосноос 97.6 хувь нь төгрөгөөр, 2.4 хувийг гадаад валютаар олгожээ. - Системийн хэмжээнд хэт долларжих байдлыг бууруулах зорилготой юм байна. Ингэхдээ банкуудын доллараар олгож байгаа иргэдийн зээлийн эрсдэлийн жигнэх хувийг 120-150 хувь болгон нэмэгдүүлж банкуудын доллараар олгох бүтээгдэхүүний эрэлтийг бууруулж өгөх ач холбогдолтой аж.  Эх сурвалж: http://bloombergtv.mn