by

АРД ХОЛДИНГСЫН ТУЗ-ИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2018-06-07

Пресс РилизУлаанбаатар хот

Ард Санхүүгийн Нэгдэл ХК болон Жинст Увс ХК (Хөрөнгө Оруулагч Үндэстэн)-йн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 4 сарын 28-нд Туушин зочид буудалд “Түүхэн шийдвэрийг хамтдаа гаргая” уриан дор 600 гаруй хувьцаа эзэмшигчдийн оролцоотойгоор амжилттай зохион байгуулсан билээ.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар Ард Санхүүгийн Нэгдэл хаалттай ХК-йг Монголын Хөрөнгийн Бирж дээр нээлттэй арилжаалагддаг Жинст Увс ХК (Хөрөнгө Оруулагч Үндэстэн)-тай нэгтгэх гэрээг баталснаар Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь нээлттэй компани болох болзлыг хангалаа.

Мөн хурлаар Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Саусгоби Сэндс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат болон Техник Технологийн Дээд Сургуулийн Ерөнхийлөгч М.Сэргэлэн нар ТУЗ-ийн хараат бус гишүүдээр томилогдлоо.

Компанийн ТУЗ-ийн дарга П. Батбаяр хэлэхдээ - “Манай ТУЗ-ийн шинэ гишүүн болох Ч. Мөнхбат нь төр болон хувийн хэвшил, хууль сахиулах байгууллагад олон жил ажиллаж, арвин туршлага хуримтлуулснаас гадна хэд хэдэн компани болон ТББ-ын УЗ-ийн гишүүнээр ажилладаг нийгмийн идэвхтэй нэгэн билээ. М. Сэргэлэнгийн хувьд Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн гишүүнээр үүсгэн байгуулагдахаас эхлэн ажиллаж байгаад түр завсарласны дараа эргэн ирж байгааг бид баяртай хүлээн авч байна. Эдгээр гишүүд маань манай компанийн үйл ажиллагааг улам сайжруулж, хөгжлийн дараагийн шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Холбоо барих утас:7707-8080, 77078181

И-мэйл хаяг: info@ardholdings.com