by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК УРВУУ НЭГДЭЛ ХИЙСЭНТЭЙ ХОЛБООТОЙГООР ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГАД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО. 2019-08-12

2019 оны 8 сарын 1-ний өдөр Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл эчнээ санал хураалт явуулж, доорх эрх бүхий албан тушаалтанг өөрчлөн томилохоор шийдвэрлэлээ. Үүнд:

  1. Гүйцэтгэх захирал Ж.Алтангүнийг 2019 оны 7 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ч.Ганхуягийг Гүйцэтгэх захирлаар томиллоо.            
  2. ТУЗ-ийн дарга Ч.Ганхуягийг 2019 оны 7 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөж, Пүрэвжаргал овогтой Батбаярыг ТУЗ-ийн даргаар томиллоо.

Ч.Ганхуяг, П.Батбаяр нар нь банк, санхүүгийн салбарт 20 гаруй жил удирдах албан тушаалд ажилласан туршлагатай бөгөөд компанийн цаашдын үйл ажиллагааг амжилттай авч явна гэдэгт итгэлтэй.

Дээрх эрх бүхий албан тушаалтан өөрчлөгдсөнтэй холбоотойгоор холбогдох өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газар 2019 оны 8 сарын 9-ны өдөр бүртгүүлсэн болно.

Ард Холдингс нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
  • MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай-2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707-8080, 7707-8181, 7707-8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: www.ardholdings.com