Пресс рилиз Улаанбаатар хот
Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2017 оны 3 сарын 13-ны өдрийн 2017/02 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна.
Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид “Хурал” гэх)-ыг 2017 оны 4 сарын 23-ны өдрийн 10:00 цагт Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамж, Корпорейт Хотел энд Конвеншн Центрийн хурлын танхимд хуралдана.
ХУРЛЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- Ард Санхүүгийн Нэгдэл ХК-йн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусаж буйтай холбогдуулж энгийн болон хараат бус гишүүдийг кумулятив аргаар сонгох;
- Ард Санхүүгийн Нэгдэл ХК-йн дүрэмд өөрчлөлт оруулан батлах тухай;
- Ард Санхүүгийн Нэгдэл ХК-йн нэмж хувьцаа гаргах асуудлыг танилцуулах тухай;
- Бусад асуудал
БҮРТГЭЛИЙН ӨДӨР: 2017 оны 04 сарын 05-ны өдөр
Хувьцаа эзэмшигч та ажлын өдөр, ажлын цагаар Ард Санхүүгийн Нэгдлийн байранд ирж хурлын материалтай танилцах боломжтой.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдлийн байр, 2 давхар
Утас: 7707-8080
Цахим хуудас: www.ardholdings.com
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС