by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ, ЖИНСТ УВС ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД 2018-06-14

Пресс РилизУлаанбаатар хот

Ард Санхүүгийн Нэгдэл ХК шууд, Жинст Увс (хуучнаар Хөрөнгө Оруулагч Үндэстэн) ХК-ийн шууд бус хөрөнгө оруулалттай Монголын ууган хувийн даатгалын компани болох Ард Даатгал ХХК нь Монголын Хөрөнгийн Бирж дээр анхдагч заах зээлд хувьцаагаа нээлттэй гаргах (IPO хийх), нээлттэй компани болох хүсэлтээ холбогдох бичиг баримтын бүрдэлтэй 2018 оны 5 сарын 14-нд Монголын Хөрөнгийн Бирж, Санхүүгийн Зохицуулах Хороонд гаргасан билээ. Монголын Хөрөнгийн Биржийн ажлын хэсэг өнөөдөр буюу 2018 оны 6 сарын 13-нд Ард Даатгал ХХК-ийн хүсэлтийг зөвшөөрөх дүгнэлт гаргаж, Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлсэн мэдээллийг бид хүлээн авлаа.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК болон Жинст Увс ХК-ийн мэдээллийн ил тод байдлын журмын дагуу бид юун түрүүнд нийт хувьцаа эзэмшигч Та бүхэндээ энэхүү мэдээг дуулгаж байна. Хэдий нээлттэй хувьцаат компани болох эцсийн шийдвэрийг Санхүүгийн Зохицуулах Хороо гаргах ч, өнөөдрийн үйл явдал бидний бэлтгэл ажил сайн хангагдаж, ажлын явц амжилттай байгааг илтгэж байгаа болно. Энэхүү IPO-ны андеррайтераар БиДиСек ҮЦК ажиллаж байгаа билээ. Ард Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах “Бидний ажлыг дэмжсэн Монголын Хөрөнгийн Биржийн нийт хамт олонд болон ямагт дэмжиж ирсэн нийт хувьцаа эзэмшигч нартаа талархал илэрхийлье” гэлээ.

Дашрамд дурдахад Жинст Увс ХК, Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК нар нэгдэж Ард Санхүүгийн Нэгдэл ХК-тай нийлэх ажиллагаа амжилттай явагдаж байгаа бөгөөд Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК холбогдох хууль журмын дагуу 2018 оны 6 сарын 6-нд татан буугдсан болно.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Холбоо барих утас:7707-8080, 77078181

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com


Хүчтэй.Хамтдаа