by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЛИЙН САНХҮҮ ЭРХЭЛСЭН ЗАХИРЛААР Б.ЗОЛБОО ТОМИЛОГДЛОО. 2019-01-23

Ард Холдингсын Санхүү Эрхэлсэн Захирлын албан тушаалд Батбилэг овогтой Золбоо томилогдсоныг Компанийн Нарийн Бичгийн Даргын албанаас мэдэгдэж байна.

Б.Золбоо нь Ард Холдингсд 2016 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд Ард Секюритизын шинжээч, Ард Менежментийн менежер, Ард Санхүүгийн Нэгдлийн Хөрөнгө Оруулалт Эрхэлсэн Захирал зэрэг албан тушаалд дэвшин ажилласан юм. Түүний эзэмшсэн мэдлэг, боловсрол, ур чадвар, хуримтлуулсан туршлага, гаргасан ажлын үр дүнг харгалзан үзэж Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс Б. Золбоог Ард Холдингсын Санхүү Эрхэлсэн Захирлаар томилон ажиллуулахыг дэмжсэн юм. Тэрээр хэлэхдээ, “Миний бие Ард Санхүүгийн Нэгдлийн эрч хүчтэй, чадварлаг багт нэгдсэн өдрөөсөө эхлэн Монголынхоо банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх том зорилгын төлөө хамтдаа зүтгэсэн. Миний оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг маань үнэлэн урам зориг өгч, эрч хүчээр цэнэглэж, энэхүү хариуцлагатай албан тушаалд томилсонд баяртай байна. Би хамт олонтойгоо нэгэн баг болон өмнөө тавьсан зорилгодоо хүрч, байгууллагынхаа үйл ажиллагааг дараагийн түвшинд гаргахад бүх хүчээ дайчлан хичээн ажиллах болно” гэлээ.

Ард Холдингсын Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг, “Золбоог анх ажилд авсан цагаас эхлэн төрөл бүрийн ажил даалган өгч, туршиж үзсэн. Сургуулиа төгсөж ирээд манайд ажилд орон одоо дөнгөж 22 настай залуу хэдий ч хариуцсан ажилдаа ямагт эзэн болж, үүрэг даалгаврыг хариуцлагатайгаар биелүүлж, шинийг сэдэж, хийж бүтээж ирснийг бид үнэлсэн. Манай баг хамт олон ч итгэн хүндэлсэн. Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд залуучуудад үргэлж боломж олгож ирсний нэг бодит жишээ. Золбоо манай хувьцаа эзэмшигчид, удирдлагын баг, хамт олныхоо итгэлийг өндөрт өргөж амьдарч, ажиллана гэдэгт итгэж байна” гэв.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерз (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. АрдАпп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

-MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК
-MSE:AIC (05480) Ард Даатгал ХК
-MSE:JIV (03262) Жинст-Увс ХК (Хөрөнгө Оруулагч Үндэстэн)

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Ард Шангри-Ла Молл салбар: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж, 19A-C, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид
Ард Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707-8080, 7707-8181, 7707-8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com

Хүчтэй. Хамтдаа.