by

АРД КРЕДИТ ББСБ 5 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ БОСГОЛОО. 2019-02-19

Ард Кредит нь Япон улсын Крауд Кредит Сан-тай хамтран ажиллах санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурснаар нийт 5 сая доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр боллоо.

Ард Кредит нь энэхүү санхүүжилтийг хиймэл оюун дээр суурилсан Ард аппликэйшнээрээ дамжуулан олгож буй бичил зээлийн эх үүсвэртээ зарцуулж, үйл ажиллагаагаа орон даяар өргөжүүлэх төлөвлөөтэй байна.

Крауд Кредит Сан нь Япон улсын зах зээлээс крауд фандинг буюу олон нийтээс санхүүжилт татан төвлөрүүлж дэлхийн бусад орнуудын бичил зээл болон лизингийн компаниудад санхүүжилт олгохоос гадна дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч гэх мэт хөгжлийн төслүүдэд мөн дэмжлэг үзүүлэн ажилладаг байгууллага юм.

Ард Кредит нь санхүүгийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, зах зээлд манлайлан ажиллах зорилготойгоор анх үүсгэн байгуулагдсан ба 2013 оноос хойш Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хөрөнгө оруулалттайгаар ажиллаж байгаа Монгол Улсын тэргүүлэх банк бус санхүүгийн байгууллагын нэг юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Ард Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707-8080, 7707-8181, 7707-8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com

Хүчтэй. Хамтдаа.