by

АРДЫН 4 КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО. 2019-04-29

Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Даатгал, Ард Кредит, Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн) компаниудын Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны 4 сарын 27-ны өдөр Зайсан Хилл комплексийн хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө.

Энэ удаагийн хурлаар хувьцаа эзэмшигчид дараах асуудлуудыг хэлэлцэн батлав. Үүнд:

  • Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Даатгал, Ард Кредит, Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн) компаниудын 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг баталлаа;
  • Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Даатгал, Ард Кредитын ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүомиллоо.

Ийнхүү Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн ердийн гишүүдээр Ч.Ганхуаг, О.Одбаяр, Бруно Рашле, А.Сүхдорж, Х.Батхишиг, хараат бус гишүүдээр П.Батбаяр, М.Сэргэлэн, Ч.Мөнхбат, Жим Андерсон, Михаил Зелдович нар, Ард Даатгалын ТУЗ-ийн ердийн гишүүдээр Ч.Ганхуяг, Ч.Ганзориг, Г.Цогбадрах, О.Одбаяр, Б.Золбоо, С.Оргил, Б.Лхавгадорж, хараат бус гишүүдээр Б.Болорчимэг, З.Ариун, И.Сэр-Од, Х.Индра нар, Ард Кредитын ТУЗ-ийн ердийн гишүүдээр Ч.Ганхуяг, В.Баяржаргал, С.Гэрэлтуяа, Ч.Ганзориг, М.Тулгат, хараат бус гишүүдээр В.Ганзориг, Б.Ганбат, Б.Чулуунбаатар, И.Баттуяа нар ажиллахаар боллоо.

Мөн хурлын үеэр Монголын анхны крипто койн болох АрдКойныг зах зээлд амжилттай нэвтрүүлснээ зарлаж, ирсэн хувьцаа эзэмшигч бүрт 3,000 АрдКойн бэлэглэсэн бол Ард Санхүүгийн Нэгдэл хувьцаа эзэмшигчдэдээ АрдКойноор ногдол ашгийн урамшуулал олголоо.

Ард Холдингс нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерз (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE:JIV (03262) Жинст Увс ХК (Хөрөнгө Оруулагч Үндэстэн)

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Ард Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707-8080, 7707-8181, 7707-8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: ardholdings.com

Хүчтэй. Хамтдаа.