by

АРДКОЙН КРИПТОВАЛЮТЫН ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР АРИЛЖААЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ 2019-09-02

АрдКойн нь 2019 оны 8 сарын 30-ний ѳдѳр Австралийн BTCEXA (btcexa.com) криптовалютын бирж дээр гарч, олон улсын зах зээл дээр арилжаалагдаж эхэлснээр бидний хувьд томоохон зорилтдоо хүрсэн түүхэн өдөр болж өндөрлөлөө. 

АрдКойныг Ард Бит компани гаргаж байгаа бөгөөд санхүүгийн бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой Ард Апптай хосолсон дэвшилтэт лоялти хөтөлбөр юм. Монголын анхны криптовалютын бирж болох trade.mn дээр 2019 оны 4 сараас эхлэн арилжаалагдаж байгаа бөгөөд АрдКойны бүртгэлийг нь эфереум блокчэйн дээр бичигдсэн ERC20 ухаалаг гэрээ бүхий etherscan.io сүлжээн дээр ARDX нэрээр харах боломжтой. Ард Бит компани борлуулалтаас олсон бүх орлогыг АрдКойны  хөрвөх чадвар, эрсдэлийн санг хангах зорилгоор төвлөрүүлэн барих төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Мөн бид энэ оны 9 сард Европ болон Орос хэлтэй улсуудын дунд түгээмэл хэрэглэгддэг бирж дээр АрдКойныг гаргахаар ажиллаж байгаа бол 10 сард Өмнөд Солонгос, Япон руу чиглэсэн дэлхийн Топ-10-т ордог бирж дээр гарахаар ажиллаж байна.

BTCEXA цахим арилжааны платформ нь 2018 оны 7 сард үүсгэн байгуулагдсан бөгөөд Австралийн Санхүүгийн Зохицуулах Хороо болон мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, татвараас зайлсхийх, луйвар, терроризмыг илрүүлэх зорилгоор байгуулагдсан, санхүүгийн гүйлгээг хянах AUSTRAC байгууллагын зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг крипто-бирж юм.

АрдКойны whitepapeг болон бусад мэдээллийг ardcoin.com сайтаас авна уу. 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх  
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2.  w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх  
Холбоо барих утас: 7707-8080, 7707-8181, 7707-8282  
И-мэйл хаяг: info@ardholdings.com   
Вэб сайт: www.ardholdings.com