by

АНУ “LATTICE”-ИЙН ХЭЛЦЛИЙГ ДЭМЖСЭНГҮЙ 2017-09-19


Хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Lattice” компанийг худалдаж авах БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэмжсэнгүй. Улмаар сүүлийн 25 жилийн түүхэнд АНУ-ын Ерөнхийлөгч дөрөв дэх удаагаа үндэсний аюулгүй байдлын улмаас хэлцэлд хориг тавьж байгаа юм. БНХАУ-ын “Canyon Bridge” компани “Lattice”-ийг худалдаж авахаар 1.3 тэрбум ам.долларын санал тавьсан аж. Хэдий тийм боловч “Lattice”-ийн технологийг БНХАУ-ын тал цэргийн зорилгоор ашиглах эрсдэлтэй гэж АНУ-ын албаныхан үзжээ.
http://www.bloombergtv.mn