Ard Holdings
by

Үнэт цаасны мэдээ 2017-10-09

2017-10-09
537 тэрбум төгрөгийн Засгийн Газрын бонд арилжаалагдсан байна.
2017 оны эхний 8 сарын байдлаар хөрөнгө оруулагчид 536.5 тэрбум төгрөгийн засгийн газрын бонд худалдаж авсан байна.

2017 оны 8 сарын байдлаар Монголия Майнинг Корпорацийн хувьцаа өмнөх оны мөн үетэй харьцуулахад 127.3%-ийн өсөлтийг үзүүллээ.
Тус компани нь Хонг Конгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй бөгөөд Монголд Ухаа Худаг болон Баруун Наран коксжих нүүрсний уурхайг эзэмшдэг компани юм. 2017 оны хагас жилээр компанийн нүүрс олборлолт болон борлуулалт нэмэгдэж, санхүүгийн үзүүлэлт огцом сайжирсан нь компанийн хувьцааны ханшийн өсөлтөд нөлөөсөн байна.

2017 оны эхнээс тогтвортой буурч байсан долларын ханш 7 сараас өсч эхэллээ.
Долларын ханш 2017.8.31-ний байдлаар 2,430.05 төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.48%-аар өссөн байна. Энэхүү өсөлт нь сонгуулиас үүдэлтэй зах зээлд үүссэн тодорхой бус байдал цаашлаад улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой юм. Тухайлбал, сонгуулийн дараагаас эхлэн долларын ханш чангарах нь гэх хүлээлт хүмүүсийн дунд үүссэн байна.

Гермес Центр ХК 2017 онд 2 удаа ногдол ашиг тараалаа.
Гермес Центр ХК нь 2017 оны 1 сард хувьцаа эзэмшигчиддээ 320 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол сая 8 сард дахин 300 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар боллоо. Тус компани нь Баянгол дүүргийн 4-р хороонд үйлчилгээний төв түрээсэлдэг болно.

Монголын Хөрөнгийн Бирж дээр шинэ хувьцаат компани бүртгүүлж, хувьцаагаа арилжаалахаар боллоо.
Айтүүлс ХК нь 2017 оны 9 сард Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрлөө авч, 13.4 сая ширхэг хувьцаагаа нэг бүрийг нь 100 төгрөгөөр олон нийтэд санал болгон зарахаар боллоо.

Монголия Майнинг Корпорацийн нэг хувьцааг нь 0.02 хонг конг доллароор аваад 0.2 хонг конг доллароор зарсан.
Үнэт цаасны зах зээлд арилжаа хийж, багагүй амжилттай явж байгаа ХасБаян-Өлзийт хадгаламж зээлийн хоршооны захирал Давхарбаярын туршлага, мэдлэгээс хуваалцсан ярилцлагыг хүргүүлж байна. Ярилцлагын дэлгэрэнгүйг хавсралтаас харна уу.

үнэт цаасны зах зээлийн мэдээ-Хавсралт.pdf