Ard Holdings
by

ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ 54 ХУВИАР ӨСӨВ 2017-09-13


Монгол Улс оны эхний найман сард 3.2 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн экспортолсон байна. Энэ нь 2016 оны мөн үеэс 54 хувиар өссөн дүн болжээ. Нийт эрдсийн экспортын 48 хувийг буюу 1.5 тэрбум ам.долларыг нүүрснээс бүрдүүлсэн байна. Монгол Улс нүүрсний экспортоор Австрали, Канад, АНУ-ын дараа дөрөвдүгээрт бичигдэж, нийт нүүрснийхээ 99 хувийг БНХАУ-д гаргаж байгаа юм. Өнгөрсөн хоёр жилийн статистик үзүүлэлтээр Австралийн нүүрсний нийлүүлэлт буурч, 2017 оны долоодугаар сараас хойш үнэ нь 30-40 хувиар өссөн байна. Энэ нь Монгол Улсын хувьд том боломж гэдгийг гаднын ажиглагчид онцолж байна.
http://www.bloombergtv.mn