Ard Holdings
by

ЭНЕРЖИ РЕСУРС: ИРЭХ ОНООС ҮЙЛДВЭРЭЭ БҮРЭН ХҮЧИН ЧАДЛААР НЬ АЖИЛЛУУЛНА 2017-09-12


"Энержи ресурс" компани ирэх оноос үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхлэх гэж байгаа талаар компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл онцолсон. Түүний онцолж байгаагаар дэд бүтцээс гадна олон жил яригдаж байгаа нэг цонхны бодлого одоо ч дутагдаж байгааг санууллаа. Нүүрс экспортлогч компаниудын хувьд, өнөөдрийн байдлаар тулгарч байгаа гол бэрхшээл бол Гашуунсухайт-Ганцмодны боомтоор хурдтай нэвтрүүлэх явдал. Өнгөрсөн зургадугаар сартай харьцуулахад боомтоор нэвтэрч байгаа нүүрсний машинуудын тоо хоёр дахин буурсан. Үүнийг Хятадын талын хяналт шалгалт нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм.
http://www.bloombergtv.mn