Ard Holdings
by

ШИНЗО АБЭ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛЖ МАГАДГҮЙ БАЙНА 2017-09-18


Японы Ерөнхий сайд Шинзо Абэ БНАСАУ-ын асуудлаар дэмжлэг авахын тулд Парламентын доод танхимаа тарааж, дахин сонгуулийг хугацаанаас нь өмнө буюу ирэх сард зохион байгуулж магадгүй байна. Тэрбээр энэ талаар Либерал Ардчилсан намын дарга болон Засгийн газрын төлөөлөгчидтэй хэлэлцсэний дараа эцсийн шийдвэрийг есдүгээр сарын 28-нд зарлах товтой байна. БНАСАУ-ын пуужингийн туршилтын дараа Пхеньяны эсрэг Шинзо Абэгийн хатуу байр суурийг сонгогчид дэмжих болжээ. Тиймээс сонгуульд Либерал Ардчилсан намын эсрэг зогсох сөрөг хүчин байхгүй гэж ажиглагчид харж байгаа юм.
http://www.bloombergtv.mn