Ard Holdings
by

ШИНЗО АБЭ ТАТВАР НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ДЭМЖИЖ МАГАДГҮЙ БАЙНА 2017-09-19


Японы Ерөнхий сайд Шинзо Абэ татвар нэмэгдүүлэх асуудлыг хойшлуулахаа амласны хүрээнд хоёр ч удаагийн сонгуульд ялалт байгуулж байв. Харин энэ удаад үүний эсрэг бодлого баримтлах нь үр дүнтэй гэж үзэж байна. “Nikkei” сонины мэдээлснээр Шинзо Абэ борлуулалтын орлогын татварыг найман хувиас 10 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж магадгүй байна. Улмаар татварын нэмэлт орлогыг үнэ төлбөргүй боловсролын системийг хөгжүүлэх, залуу гэр бүлийг дэмжих зэрэг нийгмийн төсөл хөтөлбөрүүдэд зарцуулахаар төлөвлөжээ.
http://www.bloombergtv.mn