by

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ӨМНӨХ ОНООС 7.7 ХУВИАР ӨСӨВ 2017-06-22

2017-06-13
Мөнгөний нийлүүлэлт тавдугаар сард дөрөвдүгээр сараас 532.4 тэрбум төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 290.9 тэрбум төгрөг, төгрөгийн харилцах 136.5 тэрбум төгрөг, валютын харилцах 112.9 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө таван сарын эцэст 875.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 4.9 хувиар, өмнөх оны мөн үеэс 11 хувиар өссөн байна. Аж ахуйн нэгж, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл таван сарын эцэст 12.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 4.3 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 1,261.3 тэрбум төгрөгөөр өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.3 хувийг эзэлж, өмнөх сараас 0.6 пункт, өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр буурсан байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст 1,144.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 5.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар өсчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9 хувийг эзэлж, өмнөх сараас 0.4 пунктээр өссөн байна.
http://www.montsame.mn