by

ХӨХ ГАН КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 12.79 ХУВИАР ӨСЧЭЭ 2017-05-30

2017-05-26
Энэ өдөр үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр 16,854 ширхэг үнэт цаас арилжигдаж 23.42 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ нь долоо хоногийн хамгийн бага дүнтэй арилжаа явагдсан өдөр нь байлаа. Үнэт цаасны төрлийн хувьд Засгийн газрын 167 ширхэг бонд 15.94 сая төгрөгөөр зарагдсан бол хувьцааны 3 ангилалд нийт 19 компанийн 16,687 ширхэг хувьцаа 7.49 сая төгрөгөөр арилжигдав. Хувьцааны ангилалаар нь харвал I ангилалд 4 компанийн 3,296 ширхэг хувьцаа 3.49 сая төгрөгөөр, II ангилалд 12 компанийн 13,229 ширхэг хувьцаа 3.88 сая төгрөгөөр, III ангилалд 3 компанийн 162 ширхэг хувьцаа 117,000 төгрөгөөр зарагджээ. Хөрөнгө оруулагчдын хооронд нийт 52 удаагийн хэлцэл хийгдсэн байна. Ремикон /MSE:RMC/ компанийн 6,712 ширхэг хувьцаа арилжигдснаар тоо ширхэгээр тэргүүлсэн бол Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаа 1.87 сая төгрөгөөр арилжигдаж үнийн дүнгээр хамгийн өндөр нь байлаа. Барилгын салбарын хувьцаа тоо ширхэгийн 40.22 хувийг бүрдүүлсэн бол Хүнсний салбарын хувьцаа үнийн дүнгийн 31.23 хувийг бүрдүүлсэн байна. Ханшийн өөрчлөлтийн хувьд 12 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт орсон бөгөөд 6 хувьцааны ханш нь өсч, 6 компанийн хувьцааны ханш буурав. Хөх ган /MSE:HGN/ компанийн хувьцааны ханш 12.79 хувиар өссөн ба ингэснээр сүүлийн 1 сарын хугацаанд ханш нь 44.04 хувийн өсөлтийг үзүүллээ. Харин АПУ /MSE:APU/ компанийн хувьцааны ханш -4.84 хувиар унасан нь хамгийн өндөр уналт байлаа.
www.marketinfo.mn