Ard Holdings
by

ХЯТАД УЛСЫН АЛТНЫ БАТЛАГДСАН НӨӨЦ НЬ 12 100 ТОНН ГЭНЭ 2017-10-03


2016 оны сүүлийн үеийн байдлаар Хятад улсын батлагдсан алтны нөөц 12 100 тонн хүрсэн байна гэж “Шиньхуа” агентлаг мэдээлэв. Ингэснээрээ Хятад улс алтны нөөцөөрөө дэлхийд 2 дугаар байрт буюу Өмнөд Африк улсын дараа орж байна. Хятад улс сүүлийн 10 жилийн туршид алтны үйлдвэрлэлээрээ, мөн сүүлийн 4 жилийн туршид алтны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж байна. Одоогоор жилдээ 450 тонн орчим алт олборлож байгаа бөгөөд 2020 он гэхэд жилд 500 тонн алт олборлох зорилт тавиад байгаа юм.
http://www.bloombergtv.mn