by

ХУВЬЦААНЫ АРИЛЖАА 5.5 ДАХИН ӨСЧЭЭ 2017-02-09

2017-02-06
Монголын Хөрөнгийн Биржийн 5 дахь долоо хоногийн арилжаагаар 1.46 тэрбум төгрөгийн хувьцаа зарагдав. Энэ нь өмнөх долоо хоногийн арилжааны дүнгээс 5.5 дахин өссөн үзүүлэлт юм. Хувьцааны бүтцээр нь харвал үнэт цаасны II ангилалд 1.39 тэрбум төгрөгийн хувьцаа арилжигдсан нь нийт арилжааны 95.5 хувийг бүрдүүллээ. Мөн хугацаанд Женко тур бюро /MSE:JTB/ компанийн 15.1 сая ширхэг хувьцаа 815.7 сая төгрөгөөр арилжигдсан нь голлох арилжааг эзлэв. Харин зах зээлийн ТОП-20 индекс өмнөх долоо хоногоос 2.59 хувиар буурч 12,050.13 нэгжид хаагдсан байна.
www.marketinfo.mn