by

ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР 12.06 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНД АРИЛЖИГДЛАА 2017-06-07

2017-05-31
Өнөөдрийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 163,253 ширхэг үнэт цаас нийт 12.06 тэрбум төгрөгөөр арилжигдлаа. Арилжааны үнийн дүнгийн дийлэнхийг Засгийн газрын бондын арилжаа бүрдүүлсэн бөгөөд 124,915 ширхэг бонд 12.05 тэрбум төгрөгөөр арилжигдав. Энэ нь 2015 оны 1 сард МХБ дээр бондын хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойшхи хамгийн өндөр дүнтэй арилжаа явагдсан өдөр боллоо. Харин хувьцааны арилжааны хувьд 3 ангилалд 12 хувьцаат компанийн 38,338 ширхэг хувьцаа 11.69 сая төгрөгөөр зарагдсан байна. Ангилалаар нь харвал I ангилалд 2 компанийн 9,533 ширхэг хувьцаа 3.29 сая төгрөгөөр, II ангилалд 8 компанийн 28,785 ширхэг хувьцаа 8.31 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 20 ширхэг хувьцаа 72,750 төгрөгөөр зарагдав. Хөрөнгө оруулагчдын хооронд 23 удаагийн хэлцэл хийгджээ.
www.marketinfo.mn