Ard Holdings
by

ХОЙД СОЛОНГОСЫН ЦӨМИЙН БӨМБӨГИЙН ТУРШИЛТ АЛТНЫ ХАНШИЙГ ӨСГӨЖЭЭ 2017-09-07

2017-09-06
Өнгөрсөн долоо хоногт алтны ханш дэлхийн зах зээлд 1,291.1 -1,322.5 ам.долларт хүрч өссөн юм. Үүнийг эдийн засагчид янз бүрээр тайлбарлаж байна. Тодруулбал Голомт банкны гүйцэтгэх захирал Ө. Ганзориг хэлэхдээ, "Алтны ханш сүүлийн 10 сарын хамгийн өндөр түвшинд хүрэхэд нөлөөлсөн гол үйл явдал нь Хойд Солонгос цөмийн бөмбөгийн туршилт хэмээн дүгнэж байна. Улмаар долоо хоногийн дундуур АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт сайжирсан нь алтны ханшийг бага зэрэг сулруулсан ч Хойд Солонгосын удаа дараалсан цөмийн бөмбөгийн туршилт болон Трампын тавьсан хориг ханш өсөхөд хүрснийг дэлхийн эдийн засагчид онцолж байна" гэв.


www.montsame.mn