by

УЛСЫН ХЭМЖЭЭНД 30 МЯНГАН ИРГЭН 240-300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЦАЛИНЖДАГ 2017-06-22

2017-06-13
Тавдугаар сарын үзүүлэлтээр монголчуудын сарын дундаж цалингийн хэмжээг тооцон гаргажээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин нэгдүгээр улирлын байдлаар 959.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 87.7 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 16.2 мянган төгрөгөөр өссөн байна. Харин Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн энэ оны нэгдүгээр улирлын тайланд хамрагдсан 566,722 ажиллагсдын дундаж цалин нь 684.8 мянган төгрөг байгаа аж. 44 мянган хүн 240 мянган төгрөг хүртэлх цалинтай, 30 мянган иргэн 240-300 мянган төгрөгийн цалинтай, 21,100 иргэн 1.3-1.5 сая төгрөгийн цалинтай, 66,700 иргэн 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай гэсэн үзүүлэлт гарчээ. Үүнээс үзэхэд нийт 87,800 иргэн 1.3 сая төгрөгөөс дээш цалин авдаг байна. Хамгийн өндөр цалинг уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсад авдаг аж. Тэдний сарын дундаж цалин 2 сая 481.2 мянган төгрөг тэнцэж байгаа бол урлаг, соёл, үзвэр үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 600.6 мянган төгрөгийн цалинтай гэсэн тооцоо гарсан байна.
http://www.montsame.mn