Ard Holdings
by

ТӨСВИЙН ТЭНЦЭЛ 577.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРАВ 2017-09-12


Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 577.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Тодруулбал тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний найман сарын байдлаар 4.5 их наяд төгрөгт хүрч, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 5.0 их наяд төгрөг болжээ. Төсвийн тэнцлийн алдагдал өмнөх оноос 1.2 их наяд төгрөгөөр буурсан нь орлого 904.7 тэрбум төгрөг буюу 25.4 хувиар өсч, зарлага 326.4 тэрбум төгрөг буюу 6.1 хувиар буурсан зэрэг үзүүлэлтээр тайлбарлагдаж байна.
http://www.montsame.mn