Ard Holdings
by

ТӨВ БАНКНЫ ТЭРГҮҮН НАР ИНФЛЯЦЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2017-08-23

2017-08-22
Жанет Йеллен, Марио Драги тэргүүтэй Төв банкны тэргүүлэгчид энэ долоо хоногт Wyoming-д зохион байгуулагдах "Jackson Hole"-ийн зөвлөгөөнд оролцоно. Энэ үеэр олон улсын тэргүүлэх бодлого тодорхойлогчид дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангахад учирч буй саад бэрхшээлүүд болон зорилтот түвшнээс доогуур түвшинд хадгалагдаж буй инфляцын асуудлаар байр сууриа илэрхийлэх юм. Тухайлбал, АНУ-ын инфляц зургаадугаар сард 1.4 хувьд хүртэл буурсан бол Евро бүсийн хэрэглээний үнийн индекс он гарснаас хойш хэлбэлзэл ихтэй байгаа төдийгүй, 1.3 хувьд хадгалагдаж байна.


www.bloomberg.mn