Ard Holdings
by

ТҮҮХИЙ НЕФТИЙН ТЭЭВЭРЛЭЛТ ВАЛЮТЫН УРСГАЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА 2017-08-31

2017-08-30
ОХУ-аас БНХАУ руу дөрвөн сар хүрэхгүй хугацаанд нийт 1500 вагон буюу 89,219 тонн түүхий нефть ачсан галт тэрэг манай улсын нутгаар дамжин өнгөрчээ. Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс явуулж байгаа бодлого, менежментийн үр дүнд энэ оны эхний 7 сарын байдлаар нийт төмөр замаар 1.67 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Энэ оныг дуустал 400 мянган тонн түүхий нефтийг тээвэрлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд манай улсад орж ирэх валютын урсгалыг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж байна.


www.montsame.mn