by

ТОП-20 ИНДЕКС 5 ДАРААЛСАН УНАЛТЫГ ҮЗҮҮЛЛЭЭ 2017-06-22

2017-06-09
МХБ-ийн долоо хоногийн сүүлийн өдөр зах зээлийн голлох ТОП-20 болон MSE ALL индексүүд уналт үзүүлснээр 5 дахь өдрөө дараалан буурлаа. Тодруулбал, ТОП-20 индекс өмнөх хаалтаас -0.31 нэгж буюу -0.04 хувиар буурч 12,425.62 нэгжид хүрсэн бөгөөд энэ нь 2016 оны 9 сараас хойш долоо хоногийн 5 өдөр унасан анхны тохиолдолд боллоо. Тус индексийн уналтад сагсанд багтаж буй I ангилалын 4, II ангилалын 2 компанийн хувьцааны ханшийн бууралт нөлөөлөв. Үүнд: I ангилалын тухайд: - АПУ /MSE:APU/ компанийн хувьцааны ханш -1.24%-иар - Талх чихэр /MSE:TCK/-ийн хувьцааны ханш -0.09%-иар - Говь /MSE:GOV/-ийн хувьцааны ханш -1.77%-иар - Дархан нэхий /MSE:NEH/-ийн хувьцааны ханш -0.19%-иар II ангилалын тухайд: - Багануур /MSE:BAN/-ийн хувьцааны ханш -0.55%-иар - Баянгол зочид буудал /MSE:BNG/-ийн хувьцааны ханш -2.76%-иар Зах зээлийн нэгдсэн MSE ALL индексийн хувьд өмнөх өдрөөс -0.31 нэгж буюу 0.04 хувиар унаж 822.21 нэгжид хүрч хаагдлаа.
www.marketinfo.mn